Попын хаан Майкл Жексоны тайзны оймс дуудлага худалдаагаар 8 мянган ам.долларт хүрч зарагджээ


Попын хаан Майкл Жексоны тайзны зориулалттай оймс лхагва гарагт дуудлага худалдаагаар 8000 гаруй ам.долларт хүрч зарагдсан байна.

Тодруулбал, домогт дуучин Майкл Жексоны 1997 оны алдарт “HIStory World Tour” дэлхийн аялан тоглолтын үеэрээ Францын Ним хотод хийсэн тоглолтонд өмссөн, мөнгөлөг өнгийн саа, чимэглэл бүхий гоёмсог хийцтэй, тайзны зориулалттай оймс дуудлага худалдаагаар 7,688 евро буюу 8,822 8000 ам.долларт хүрсэн байна.    

Майкл Жексоны тайзны оймс Ним хотын дуудлага худалдааны газраас зохион байгуулсан дуу хөгжмийн салбарын дурсгалт эд зүйлсийн тусгай дуудлага худалдааны үеэр ийнхүү зарагдсан байна. 

Дуудлага худалдааны газраас мэдээлснээр уг оймсыг тухайн тоглолтын дараа дуучны хувцас солих өрөөний ойролцоо тайлаад хаячихсан байхад нь нэгэн техникч олсон бөгөөд Майкл Жексоны өмсөж байсан жинхэнэ оймс гэдгийг нь interencheres.com баталгаажуулсан ажээ.

Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан олон эд зүйлс дуудлага худалдаагаар зарагддаг байна. Дуучны 1983 онд өмсөж байсан саатай бээлийг 2009 онд Макао-гийн нэгэн казино, амралт зугаалгын цогцолбор 350 мянган ам.доллароор худалдаж авч байсан бол мөн түүний тайзны малгай 2023 онд Парис хотын дуудлага худалдаагаар 80 мянга гаруй ам.долларт хүрч зарагдаж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *