“Улаанбаатар ММС Энержи” баг “World tour Edmonton 2025”-д өрсөлдөнө


3х3 төрлийн сагсанбөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг Канад улсын Эдмонтон хотноо FIBA-ын Дэлхийн цуврал болох “Edmonton 2025”-д оролцохоор эх орноосоо мордоод байна.

   Эдмонтоны цувралд Дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх бөгөөд тэмцээн наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд болж аваргаа тодруулах юм. 

 Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд, Ц.Отгонжаргал нар багтжээ. 

   Тэд “C” хэсэгт АНУ-ын Miami болон Венесуэл улсын “Caracas” багуудтай тоглох хуваарьтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *