Герман улсын Кёльн хотноо болж буй 1 сая 250 мянган долларын шагналын сантай “IEM Cologne 2025” тэмцээний шигшээ шатны тоглолтууд маргааш эхэлнэ.
Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын “The MongolZ” баг маргааш орой 21:45 минутаас “NaVi” багийн эсрэг тоглоно. Манай баг “А” хэсэгт “3DMAX”, “Falcons” багуудыг 2:0 харьцаагаар хожиж, плэйоффд шалгарсан хэдий ч “Vitality” багт хожигдож шөвгийн наймаас дахин тоглох болсон юм.
Манай багтай тоглох “NaVi” багийн хувьд “Б” хэсгээс гурваар гарч ирсэн билээ.
Шигшээ шатны тоглолтууд Кёльн хотын “Lanxess” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд “The MongolZ” багийн хувьд анх удаагаа тус аренад тоглох юм. Энэ тоглолтод хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлэн шөвгийн дөрөвт” Team Spirit” багтай тоглоно.

