Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ


Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад 2025 оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Тайланд Улсын нийслэл Бангкок хотод болж шилдгүүдээ тодрууллаа. 

Энэ удаагийн олимпиадаас Монгол Улсын баг 2 хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2016 оны БНХАУ, 2017 оны Бельградын олон улсын олимпиадаас монгол сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 

Ийн олон жил тасарсан медалийн буухиаг Норовсүрэнгийн Нараа (Шинэ-Эрин сургууль, 11-р анги) хүрэл медаль, Аянбекийн Амина (Гёте сургууль, 11-р анги) хүрэл медалиар дахин эхлүүлжээ.

Олимпиадад өрсөлдсөн Монгол улсын багийн ахлагчаар В.Батцэнгэл (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор), Ц.Цэндсүрэн (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш) нар ажилласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *