Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээллээ. Тодруулбал энэ сард төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нийт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг анхааруулав.
Мөн Баян-Өлгий – Сагсай, Дундговь – Гурвансайхан, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай, Төв – Баян, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Бүрэн, Эрдэнэсант, Өвөрхангай – Бат-Өлзий сумдын нутгаар бороо, Дундговь – Дэлгэрхангай, Луус сумдын нутгаар аянга цахилгаан үзэгдэнэ.