Цэцэрлэгийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ


Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлтийг ирэх Даваа гарагаас буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авахаар болсон. 

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоо гарснаас 135,582 хүүхэд нь нийслэлд хамрагдах юм.

Боловсролын ерөнхий газраас эцэг, эх асран хамгалаагч нарт хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөлөө. Тодруулбал

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *