Крашенинниковын галт уул 500 гаруй жилийн дараа дэлбэрчээ


ОХУ-ын Алс Дорнод дахь Камчаткийн хойгийн Крашенинниковын галт уул ням гарагт дэлбэрч, агаарт 6 км хүртэл өндөр үнс нурам цацжээ.

Уг галт уул 500 гаруй жилийн дараа дэлбэрсэн бөгөөд хагас мянганы дараа дэлбэрсэн явдлыг өнгөрсөн долоо хоногт Камчаткад болсон 8.8 магнитудын хүчтэй томоохон газар хөдлөлтөөс үүдэлтэй байх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Галт уулын дэлбэрэлтийн дараа мөн ойролцоох Курилын арлуудын орчимд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тухайн хэсэгт 18 см хүртэлх өндөр цунами давалгаа үүсэж, тухайн хэсгийн гурван байршилд түгшүүр зарлажээ.

Крашенинниковын галт уулын дэлбэрэлт ойр орчмын суурьшлын бүсэд аюулгүй талаар ОХУ-ын онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

Крашенинниковын галт уул хамгийн сүүлд 15-р зуунд дэлбэрч байсан тухай түүхийн эх сурвалж байдгийг Камчаткийн галт уулын дэлбэрэлтэд хариу үзүүлэх багийн тэргүүн Ольга Гирина мэдээлжээ.

Камчаткийн хойг нь хэдийгээр алслагдсан бүс нутаг боловч газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөртэй “Номхон далайн галт цагираг”-ийн бүсэд багтдаг ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *