Модон барилдааны ДАШТ-д Монголын баг гуравдугаар байр эзэллээ


MAS Wrestling (Модон барилдаан)-ийн долоо дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн АРА Complexт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д 33 орны 230 гаруй шилдэг тамирчид өсвөр нас болон насанд хүрэгчдийн ангилалд хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Багийн дүнгээр аваргын цомыг ОХУ-ын тамирчид өргөж, Киргизстаны баг хоёрдугаар байр, харин Монгол Улсын баг тамирчид гуравдугаар байр эзэлжээ.

Өсвөр насныхны ангилалд Орос, Монгол, Киргизстан болон Казахстаны тамирчид амжилттай оролцож, медалийн эзэд боллоо.

Монголын өсвөрийн баг олон жинд амжилт үзүүлж, хамгийн олон медаль хүртжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *