Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэг улсын “AHMEDABAD DEFENDERS” багт легионер тамирчнаар тоглохоор болжээ.
Ингэснээр тэрээр 5 дахь улсдаа легионер тамирчнаар тоглохоор болж байна. Түүнтэй гэрээ байгуулсан “Ahmedadad Defenders” багийн тухайд 2018 онд байгуулагдсан бөгөөд анхны оролцсон лигийн жилдээ (2022 он) мөнгөн медаль хүртэж, 2023 онд алтан медаль аваргын цом өргөж байжээ. Мөн 2023 онд Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан туршлагатай баг аж.

Ийн ОУХМ Б.Батсуурь энэ улирал Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгийн лигт эх орон, өөрийн нэрээ гарган тоглохоор болж байна. Түүний хувьд Арабын Нэгдсэн Эмират улс, Тайвань, Мальдив, Азарбейжан зэрэг улсуудад легионер тамирчнаар уригдан тоглосон монголын цорын ганц тамирчин билээ.

