Сон Хён Мин АНУ руу буурь сэлгэлээ


  Бүх цаг үеийн Азийн шилдэг хөлбөмбөгчин Сон Хён Мин “Тоттенхэм” багаасаа явж, АНУ-ын “Лос Анжелес ФК” багт нэгдэхээр боллоо. Тэрээр 15-20 сая евро буюу жилд 20 сая долларын цалин авах гэрээнд гарын үсэг зурчээ.

    Сон өчигдөр буюу Ням гарагт “Тоттенхэм” багийнхаа хамт сүүлийн тоглолтоо хийсэн бөгөөд эсрэг багийн тамирчид нь хүртэл түүнийг халуун дотноор үдэж өгсөн байна.

Өдгөө 33 настай тамирчин маань Германы Бундеслигт анхлан тоглож, 2015 оны наймдугаар сард Тоттенхэмд элссэн билээ. Ийн Спөрсийн төлөө 454 тоглолтод оролцож 173 гоол оруулсан төдийгүй өнгөрсөн улирал багийнхаа хамтаар Европа лигийн анхны цомоо өргөж, өөрийн нэрээ тодоор бичсэн билээ.

    Сон Хён Мин 2021-2022 оны улиралд карьерынхаа хамгийн шилдэг 23 гоолыг оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай”-г атгасан анхны Ази тоглогч болж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *