Азийн Хөлбөмбөгийн холбооны “Challenge League 2025”-ын зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт энэ сард МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд эх орноо төлөөлж 2024-2025 оны улирлын аварга, “СП Фалконс” болон, мөнгөн медальт “Хангарьд” клубүүд оролцох юм.
Тодруулбал талбайн эзэн “СП Фалконс” баг Тайваний “Тайчунг футуро” клубийг наймдугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагаас хүлээн авч тоглох хуваарьтай байна.
Харин “Хангарьд” клуб “Тайнан сити” клубийн талбайд наймдугаар сарын 12-ны өдрийн 19:30 цагаас зочлон тоглох бөгөөд энэ тоглолтод хожсон баг ирэх 10-дугаар сард хэсгийн шатны тоглолтод оролцох эрхээ авах юм.
Манай багтай тоглох “Тайчунг футуро” клуб нь “AFC CUP 2023” тэмцээнээр тухайн улирлын лигийн аварга “ФС Улаанбаатар” клубтэй тоглож байсан билээ.