Хөлбөмбөгийн U23 насны Монгол улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бразил мэргэжилтэн Артур Феррейра томилогдон ажиллаж байна.
Тэрбээр CONMEBOL (Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, ФИФА-ын дэргэдэх холбоо)-оос бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Бразилын Хөлбөмбөгийн Холбоо (CBF)-ны “Pro” зэрэгтэй мэргэжлийн дасгалжуулагч бөгөөд туршлага, нарийн тактик, манлайллын ур чадвараараа олон улсад танигдсан нэгэн аж.
Мөн Артур дасгалжуулагч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “SP Falcons” клубыг дасгалжуулан хоёр удаа Монголын Премьер Лигийн аварга, нэг удаа холбооны цомын эзэн болгож байсан юм.