Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлжээ


Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэрийн блок өнгөрсөн 10-р сард ашиглалтад орсон. Түүнээс хойш 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна.

Тус цахилгаан станцын 150 МВт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна.

Улаанбаатар хотод 250 МВт цахилгааны эх үүсвэр дутагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд Бөөрөлжүүтийн эхний ээлжийн блок, Багануур дүүргийн батарей хуримтлуурын 50 МВт станцыг ашиглалтад оруулснаар 2024-2025 оны өвөл цахилгаан хязгаараалгүй өвөлжсөн.

Ирэх 12-дугаар сард Бөөрөлжүүтийн үлдсэн 150 МВт-ын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод дутагдалтай хэрэгцээ бүрэн нөхөгдөх аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *