Б.Мянганбаяр АНУ-ын чөлөөт бөхийн алдрын танхимд дахин нэрээ мөнхөллөө


Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр АНУ-ын Флорида мужийн Маями хотод АНУ-ын NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны алдрын танхимын гишүүнээр өргөмжлөгджээ.

Энэхүү алдрын танхимд монгол хүн анх удаа орж байгаа бөгөөд оюутан ахуй цагтаа (NCAA)-д дивизон III-т 3 удаа жил дараалан түрүүлсэн амжилтаараа ийн өргөмжлөгдөж байгаа юм. Division III нь хамгийн олон баг буюу 100 гаруй багаас бүрддэг ба мөн академик боловсролыг давхар эзэмшин суралцдаг оюутнууд өрсөлддөгөөрөө онцлогтой аж.

Б.Мянганбаяр нь одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт’с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100% тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгсчээ.

Ийнхүү 3 жил дараалан АНУ-ын дунд сургууль, их сургууль, үндэсний хэмжээнд гэсэн алдрын танхимуудад өөрийн нэрийг монгол улсынхаа нэрэн дор мөнхлөөд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *