Дарханы төмөрлөгийн үйлдвэр 36,7 тэрбумын ашигтай ажиллажээ


Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөллүүд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг түшиглэн Ган боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилийн байдлаар 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Цаашид тус үйлдвэр нь Төмөртэй ордын баталгаажсан нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэр барьж, олон улсын стандартад нийцсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна гэв. Үйлдвэрийг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулах бөгөөд эхний үеийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн тус үйлдвэр нь улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн нийт 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс давуулан биелүүлж 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөнд тусгасан гол үзүүлэлтүүдийг биелүүлэн ажиллажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *