Улаанбаатар хотноо долдугаар сарын 25-27ны өдрүүдэд жүдо бөхийн “Улаанбаатар Их Дуулга”-ын тэмцээн болж өндөрлөсөн. Их дуулгын дараа жүдо бөхийн Дэлхийн чансааг шинэчилжээ.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд өрсөлддөг ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт Болдын Ганхайч 27 байр урагшилж, 4166 оноотойгоор Дэлхийн чансааны дөрөвдүгээрт байрт орж ирлээ.
Тэрээр 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, мөн Душанбе болон Улаанбаатарын Их дуулгад түрүүлэн алтан медаль хүртээд байгаа юм. Ийн түүний чансаа нэмэгдэж, Дэлхийд эхний тавд жагсах боллоо.

