Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ


Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг газар дээр нь үзүүлжээ.

Тодруулбал Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болон бусад байгууллагуудын нийт 472 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийх ажлыг зохион байгууллаа.

Эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *