Монголын гимнастикийн холбоо нь Азийн гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан “Паркоур” гимнастикийн олон улсын дасгалжуулагчийн сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
“Паркоур” гимнастик гэдэг нь их хотын гимнастик буюу “Урбан” гимнастик юм.
Энэхүү сургалтын экспертээр БНСУ-ын иргэн, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны дэд ерөнхийлөгч ноён Ким Жихо ажиллаж буй бөгөөд Йордан Улсаас 3 дасгалжуулагч, дотоодын дасгалжуулагч тамирчдаас 17, нийт 21 хүн хамрагдаж байна.


