О.Мөнх-Оргил Монголын нэрийг Азид дуурсгана


Монголын хөлбөмбөгийн шигшээ баг болон “Дэрэн” клубийн төвийн хамгаалагч Орхоны Мөнх-Оргил Тайванийн “Тайчун Футуро” клубт легионер тоглогчоор нэгдлээ.

О.Мөнх-Оргил нь 23 хүртэлх насны шигшээ багийн ахлагч, “Дэрэн” клубийн ахлагч, дээд лигийн мөнгө, хүрэл медальтай залуу тамирчин юм. Түүний хувьд 10 гаруй жил Монголын хөлбөмбөгийн дээд лигт тоглосон. Хэдийгээр төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог ч довтоогчийн байрлалд ч тоглодог ур чадвартай билээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *