2025–2026 оны хичээлийн жилээс “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”- ийг орон даяар нэвтрүүлэх гэж буй. Энэ ажлын хүрээнд “Сургагч багш” бэлтгэх сургалт эхэллээ.
Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан багш нар цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх юм.
Шинэ хөтөлбөрийг 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан. Ингээд 2024 оны 11 сараас 2025 оны 4 сарын хооронд 6 дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, багш, судлаачдын санал, зөвлөмжийг тусган сайжруулсан байна.

