Улс, хот орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд 96 зөрчил илэрчээ


Зам, тээврийн яамнаас улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгж, байгууллагын автотээврийн хэрэгслийн ашиглалт, 63+ автотээврийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтын явцад 96 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар 91 заалт бүхий 7 улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргасан 5 аж ахуйн нэгж, байгууллагад 6500.0 мян.төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг авч барагдуулсан байна.

Гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарийг баримтлаагүй, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ хүүхдийн суудлыг ашиглаагүй, үйлчилгээний явцад зорчигчдод тээвэрлэлтийн талаарх болон эрх, үүрэг, аюул осолгүй тээвэрлэлтэд оролцох талаар шаардлагатай мэдээллээр хангаагүй, техникийн саатал гарсан тохиолдолд зорчигчийг шилжүүлэн суулгах, техникийн түргэн тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээг зохион байгуулаагүй, жолоочийг жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт бүрэн хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.  

Мөн орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн Булган сумын “Тохижилт үйлчилгээний анги” ХХК, “Булган жолоо” ХХК, “Залман хангай хоршоо”, Орхон аймгийн “Хот тохижуулах газар” УТҮГ, “ББ-ОД” ХХК, “Эрдэнэт арслан” ХХК, “Автомастер төв” ХХК, “Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ зэрэг 8 аж ахуйн нэгж, байгууллагын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох тухай улсын ахлах байцаагчийн актыг гарган хүргүүллээ.  “Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ тусгай зөвшөөрлөө авсан тул актыг сэргээсэн болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *