Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос “Халзан бүрэгтэйн” ордын талаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Уг сонсголоор “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах аж. Сонсголд оролцох иргэдийг бүртгэлийг 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл авах юм.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар
Лавлах утас: 51-261240
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
