Ибаримтыг цахимжуулах ажлын талаар Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.
Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Дунджаар 1,2 тэрбум и-баримт хэвлэгддэг. Үүний 45 хувийг апликейншнд бүртгүүлдэг. Үнийн дүн бага, чанар муу хэвлэгдсэн цаасан ибаримт хаягддаг. Тиймээс шууд карттай холбох ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал иргэн банкны аппаар дамжуулан аль картаа ибаримттай холбохоо сонгоно. Үүнийгээ мөн унтрааж болно. Сонголттой. Ингэснээр цаасаар уншуулахгүй хаягдаад байгаа 55 хувийн и-баримт бүртгэгдэнэ. Мөн НӨАТ-ын сугалаанд ялах, хожих магадлал нэмэгдэнэ. Сугалаа үнийн дүн харгалзахгүй, магадлалын онолоор явдаг учраас хожих боломж нэмэгдэнэ гэж ойлгож болно. И-баримтыг бүрэн цахимжуулах ажил ирэх есдүгээр сарын эхэн гэхэд хэрэгжинэ” гэв.