Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 4 медаль хүртлээ


Хятад улсын Жухай хотод өсвөрийн шатарчдын топ 5 тэмцээний нэг зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 14 орны 450 гаруй шатарчид мэргэн ухаанаа сорин өрсөлдсөнөөс монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож, ганзага дүүрэн эх орондоо ирлээ.

Тодруулбал “Стейниц Монголын шатрын академи”-ийн Эрдэнэт дахь салбарын дасгалжуулагч Г.Ганцэцэг багшийн удирдлага дор Э.Анхзаяа стандарт төрөлд алт, блиц төрөлд мөнгөн медаль, М.Алтансүх багийн болон стандарт төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *