Ерөнхий сайд 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн оролцоог дөрвөн үндсэн чиглэлээр хангаж ажиллахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэг болгосон.
Эхний шатны санал хураалтыг наймдугаар сарын 01-ний өдрөөс E-Mongolia системээр дамжуулж цахимаар авч эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 100.000 мянган хүн ирэх оны төсөвт саналаа илгээжээ.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, Иргэний нийгмийн байгууллагууд, салбарын яамд, албан тушаалтнууд наймдугаар сарын хугацаанд хоёр долоо хоногийн турш нээлттэй хэлэлцүүлэг хийж буй. Ингэхдээ иргэд болон ААН-үүдийн санал, тулгамдсан асуудлыг сонсож, салбарын бодлогод хэрхэн шингээх талаар хэлэлцэх юм.
