“The MongolZ” Дэлхийн чансааны дөрөв рүү ухарлаа


Герман улсын Кёльн хотод 1 сая долларын шагналын сантай “IEM Cologne 2025” тэмцээн хэдхэн өдрийн өмнө болж өндөрлөлөө. Тус тэмцээний дараа CS-ын Дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна.

Чансааг “Vitality” баг дахин тэргүүлэв. Тэд хэдийгээр “IEM Cologne 2025″-д “Spirit” багт хожигдож, хожлын цувралаа зогсоолгосон ч Дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаар байрт “Mouz” баг орсон бол ““IEM Cologne 2025” тэмцээний аварга “Spirit” чансааны гуравдугаар байрт дэвшин орж ирлээ. Ингэснээр тус баг манай “The MongolZ” багийн өмнө жагсаж байна.

Харин шөвгийн наймаас тэмцээнээ дуусгасан “MongolZ” баг чансааны дөрөвдүгээр байрт эрэмбэтэй боллоо. Тэд энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө өрсөлдөж, хоёрдугаар байр эзэлснээр чансааны гуравдугаар байрт бичигдэж эхлээд байсан билээ. 

HLTV чансаа, 8-р сарын 4

1. Vitality (-)

2. Mouz (-)

3. Spirit (+1)

4. The Mongolz (-1)

5. NAVI (+4)

6. Furia (+2)

7. Faze (-)

8. Falcons (-2)

9. Aurora (-4)

10. Pain (-)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *