Домогт дуучин Оззи Осборн зүрхний шигдээсээр нас барсан болохыг мэдээлжээ


Өнгөрсөн сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн Английн домогт рок дуучин Оззи Осборны үхлийн шалтгааныг албан ёсоор зарласан байна.

Оззи Осборны нас барсны гэрчилгээн дээр түүнийг зүрхий шигдээсээр нас барсан бөгөөд олон жилийн турш Паркинсоны өвчнөөр шаналж байснаас гадна титэм судасны өвчтэй байсан гэдгийг дурьджээ.

Их Британийн нийслэл Лондон хотын баруун хойд хэсгийн Хиллингдонд байрлах улсын бүртгэлийн газраас гаргасан Оззи Осборны нас барсны гэрчилгээг дуучны охин Эйми Осборн “The New York Times” сонинд дамжуулан өгсөн байна.

Паркинсоны өвчнөр олон жил шаналсан дуучин Оззи Осборн нас барахаасаа хэдхэн өдрийн өмнө өөрийн Black Sabbath хамтлагийн хамт “Back To The Beginning” тоглолтыг төрөлх Бирминхэм хотдоо зохион байгуулж, эцсийн удаа тайзан дээр дуулж, үзэгч сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийсэн бөгөөд тоглолтоос олсон бүх орлого болох 190 сая ам.долларыг хоёр хүүхдийн эмнэлэг болон Паркинсон өвчинтэй тэмцэх санд хандивласан юм.

Оззи Осборн агсныг оршуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт түүний төрөлх Бирминхэм хотод зохион байгуулагдаж, шүтэн бишрэгчид нь түүнийг эцсийн замд нь үдсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *