Аялал, амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд ОБЕГ-аас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид нийслэлийн 7 дүүрэг болон 13 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд ажиллаж, гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.
Хөдөлгөөнт буюу завьт эргүүлүүд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
