Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл Боловсролын яамнаас дараах тайлбарыг өглөө.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал: Төсвийн тодотгол хийх үеэр яригдсан асуудал. Боловсролын салбарын статистик тоог 9 хувиар бууруулна гэсэн. Энэ 9 хувийг арифметикаар бодохоор 4000 гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ энэ тоо хаанаас байх вэ гэдгийг бид маш нарийн анализ хийж буй. Тухайлбал төрийн захиргааны байгууллага, удирдлагад 20-30 хувийн чиг үүргийн давхардал бий. Сургалтын байгууллага буюу сургууль, цэцэрлэгийн түвшинд нийгмийн асуудлыг дордуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, цомхотгос асуудлаас зайлсхийж буй.
Өөрөөр хэлбэл сул байгаа 2000 орон тоонд энэ ороогүй, хасагчдхаж байгаа. Цаанаа байгаа 2000 хүний орон тоонд цалингийн сангийн асуудал бий. Цалингийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, өөрчлөөд хүний мэргэжил, албан тушаалд хүрэхгүйгээр цалингийн сангийн бууралтын асуудлаа шийдэхээр зохицуулалт хийсэн. Норм, нормативт байдаггүй, хуульчлагдсан албан тушаал, зөрчил үүсгээд томилсон жишээ бий. Тухайлбал зарим нэг сургууль орлогч захиралтай байх ч юм уу. Ийм асуудлыг цэгцэлнэ. Энэ жил хүүхдийн тоо 28 мянгаар огцом нэмэгдэж буй. 4000 ажилтныг цомхотгоно гэсэн асуудал огт яригдаагүй. 1000 хүүхэд тутамд 70 орчим боловсролын байгууллагын ажилтан ажиллах ёстой гэсэн норматив тоо байдаг. Багшийн тоонд гар хүрэхгүй. Өөрөөр хэлбэл боловсролын сургалтын байгууллага буюу сургууль, сургуулийн өмнөх боловсролд ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг хөндөхгүй гэж ойлгож болно” гэв.