Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “Говь Гурвансайханы тойром” шагайн харваа болж байна. Уг тэмцээнд нийт 51 багийн 400 гаруй харваач оролцож байгаа аж. Тэдний дунд Австрали улс болон Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймаг, Улаанбаатар хотын шилдэг харваачид бий.
Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний шагайн харвааны Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Д.Басхүү агсны нэрэмжит “Говь гурван сайханы тойром” харваа өчигдөр эхэлсэн. Тус тэмцээний дүнг өнөөдөр гаргаж, шилдгүүдээ тодруулах юм байна.
