НЗД-ын орлогч А.Амартүвшин хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж буй бөгөөд хичээлийн жил эхлэхэд 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэв.
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Энэ ондоо багтаа 20 сургуулийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ингэснээр энэ есдүгээр сарын 1 гэхэд 14 мянган хүүхдийг сургуульд хамрагдах боломжоор нэмэгдүүлж, цэцэрлэгийн орыг 7500-аар нэмэгдүүлж байна. Харин дараа жил шинээр 30 сургууль барихаар газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой зардлыг НИТХ-аар 2025 оны төсвийн тодотголд суулгуулсан. Мөн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангахын тулд дахин 62 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна. 2028 он гэхэд Улаанбаатар хотод анги дүүргэлт, цэцэрлэгийн багтаамжийн асуудал байхгүй болно” гэв. .