Онцгой байдлын албанд өнгөрсөн долоо хоногт /2025.08.04-2025.08.10/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүний дагуу онцгой байдлын байгууллагын албан хаагчид очиж, 6 иргэний амь насыг аврав.
Нийт дуудлагыг ангилбал:
- 53 нь объектын гал түймэр,
- 2 нь ой хээрийн түймэр,
- 4 нь хүчтэй салхи шуурга,
- 1 нь үер,
- 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
