БНХАУ-ын Эрээн боомтоор өдөрт 13.928 зорчигч нэвтэрч, дээд амжилт тогтоожээ


БНХАУ-ын Эрээн боомтоор өнгөрсөн бямба гарагт нэг өдрийн дотор хамгийн олон зорчигч нэвтэрч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Тодруулбал, ӨМӨЗО-ы Эрээн хотын боомтын хилийн шалгалтын газрын статистик мэдээгээр 8-р сарын 9-ний өдөр тус боомтоор 13.928 зорчигч нэвтэрч, өдөрт хил нэвтэрсэн хүний тоогоор дээд амжилтыг шинэчлэн тогтоосон гэжээ.

Энэ сар гарснаас хойш Эрээнээр өдөрт дунджаар 12 мянган зорчигч хил нэвтэрч, Эрээн боомт болон хот хөл хөдөлгөөн ихтэй байна. 8-р сарын 10-ны өдрийн байдлаар Эрээн боомтоор нийт сая 731 мянган зорчигч, 454 мянган тээврийн хэрэгсэл зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15.8% болон 19.1%-иар тус тус нэмэгдэж, мөн л шинэ дээд амжилт тогтоосон байна.

Гэр бүлийн аялал, судалгааны аялал, групп аяллын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрээн боомтоор нэвтрэх зорчигчдын тоо өсөж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *