Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан өнөөдөр Говь-Алтай аймгаас эхэллээ. Уг уралдааны нээлт 09:00 цагаас Жанчивын талбайд болж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болж буй эл уралдааныг 8-р сарын 12-21-ний өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт зохион байгуулах юм байна.