Боксын U19 болон U22 ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо 7-р сарын 30-наас 8-р сарын 12-ний өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа.
Азийн аваргын рингэнд тулалдсан Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн U22 насны ангиллын 55 кг жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль, 65 кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн U22 насны ангилалд 45-48 кг жинд С.Биндэръяа, 51 кг жинд Э.Номундарь нар тус тус хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Ийн U22 насны ангилалд нийт 4 медаль авсан бол U19 насны ангилалд медаль авч чадсангүй.
