Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 1026323 иргэн саналаа өгчээ


2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

Тодруулбал 18395 иргэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна.

2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *