“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын триатлоны төрөлд Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Батжаргалын Тэлмэн шүүгчээр ажиллана.
Тэрээр триатлоны спортоор манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, Монгол Улсын аварга цолыг гурвантаа хүртсэн төдийгүй 2007, 2008 онд Азийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль зүүж байжээ.
Азийн залуучуудын III наадам нь 2025 оны аравдугаар сард Бахрейн улсын нийслэл Манамад болно. Тус наадамд Ази тивийн 45 орны залуу тамирчид спортын 24 төрөлд хурд хүчээ сорих юм.
