“Хангарьд” клуб өнөөдөр Тайваны багтай тоглоно


Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge League 2025-2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт өнөөдөр болно.

Монголын “Хангарьд” клуб Тайваний дээд лигийн аварга “Tainan City FC” багтай Тайпэй хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглоно. Тэд 2024-2025 оны улиралд Монголын хөлбөмбөгийн Дээд лигт дэд байр эзэлсэн амжилтаараа анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны албан ёсны олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан нь энэ юм.

“Хангарьд” клубийн багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн 7 тамирчин, U19 шигшээ багийн 5 залуу тоглогч, гадаадын 8 легионер багтаж байна. Тэд ахлах дасгалжуулагч А.Эрдэнэбаярын удирдлага дор Тайваний лигийн аваргуудтай өрсөлдөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *