Баян-Өлгий аймгийн Булган суманд энэ сарын 5-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.08.12/ 12:30 цагт бүрэн унтраалаа. Тус сумын 3 дугаар багийн нутагт орших Хар нуурын эх орчимд Монгол Улсын хилийн 46 дугаар тэмдэгтээс 2 км зайтай газарт уг түймэр гарсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хааагчид, Булган сумын Мэргэжлийн ангийнхан уг түймрийг 8-р сарын 9-ний өдрийн 10:40 цагт цурманд оруулж, өнөөдөр бүрэн унтраав.
Одоо улсын хэмжээнд Хөвсгөл, Завханд 2 түймэр цурманд байна.
