Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жил 10 орчим байршилд зам засна. Үүнээс хойш 8-9 жил авто замуудад гар хүрэхгүй гэв.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Нэгдүгээр хорооллын арын замын ажил энэ сард дуусахгүй. Уг замын засвар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Бусад буюу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй замын ажлууд наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусна. Ирэх жил 10 байршилд замын засвар шинэчлэлийн ажил хийгээд ойрын 8-9 жил эдгээр замд гар хүрэхгүй. Тухайлбал зуслангийн зам, Гачуурт, гахайн байр, Сонсголын зам зэрэг 10 орчим байршилд л засварын ажил хийж хучна” хэмээв.