“Этүгэн ирвэсүүд” баг Азийн оюутны аваргуудын лигт өрсөлдөнө


“AUBL” буюу Азийн их сургуулиудын оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээн Хятад улсын Ханжоу хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд болно. Энэхүү лигт 12 улсын оюутны лигийн аваргууд өрсөлдөх юм.

Манай улсаас “Оюутны лиг”-ийн 3 удаагийн аварга “Этүгэн ирвэсүүд” баг оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогт удирдан ахалж байгаа юм. Тэд хэсэгтээ Япон болон Тайваны оюутны лигийн аварга багуудтай учраа таарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *