Анагаахын оюутнууд БНСУ-ын эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийжээ


АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн IV дамжаанд суралцаж буй 10 Солонгос оюутан, V дамжаанд суралцаж буй 3 солонгос, 10 монгол нийт 23 оюутан удирдагч багшийн хамт 2025 оны 7-р сарын 7-ноос 8-р сарын 02-ны хооронд 4 долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Хьюндэй эмнэлэгт нийт 168 цагийн эмнэлзүйн дадлага хийжээ.

Оюутнууд дадлагын хугацаанд мэс засал, гэмтэл согог судлал, яаралтай тусламж болон дотрын өвчин судлалын чиглэлээр лекц, дадлагын хичээлүүдэд хамрагдахаас гадна тухайн тасгуудын үйл ажиллагаатай танилцаж орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо эмчилгээний аргуудтай танилцсан байна. Мөн мэс засал, гэмтлийн чиглэлээр нэвтэрч буй орчин үеийн робот мэс ажилбар хийх технологиудтай танилцаж эмнэлзүйн дуураймал орчинд сэхээн амьдруулах, мэс заслын ажилбаруудыг хийж гүйцэтгэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *