А.Дюплантис 13 дахь удаагаа Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов


Шведийн тамирчин, олимпын хошой аварга Арман Дюплантис тулгууртай харайлтын Дэлхийн дээд амжилтыг 13 дахь удаагаа шинэчлэн тогтоолоо.

Тэрээр Будапешт хотноо болсон Иштван Дьюлаигийн нэрэмжит тэмцээний үеэр 6 м 29 см-ийн өндөр дээгүүр харайснаар өөрийн тогтоосон өмнөх рекордоо эвджээ.

Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард Стокхолм хотноо болсон “Diamond League” тэмцээний үеэр 6 м 28 см өндөр дээгүүр харайснаар тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн Дэлхийн дээд амжилтыг 12 дахь удаагаа эвдээд байсан юм. 

Мондо хочоороо алдартай А.Дюплантис нь ээжийнхээ эх орон болох Шведийг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог билээ. Тэрээр “Токио 2020” “Парис 2024” олимпын наадмуудад дараалан түрүүлсэн төдийгүй Дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга тамирчин юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *