Мотоциклийн ослоор 3 хүн амиа алджээ


Тээврийн рокурорын газар энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.838 зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 1.258-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 884-т эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.
Мотоцикл унаж яваад, зам тээврийн осолд өртсөн 289 хүн бүртгэгдсэн аж. Ослын улмаас 158 хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол 3 хүн нас баржээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн осол 39 хувиар, эрүүл мэндэд нь хохирол учирсан тохиолдол 26 хувиар тус тус өссөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *