Орон нутгийн үнэт цаас гаргаж, ДЦС барихыг нь Өмнөговьд зөвшөөрлөө


Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, дулааны цахилгаан станц барих төслөө өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжлэг авлаа. Хуралдаанд Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцож, орон нутгийн үнэт цаасны бүтэц, шинэ цахилгаан станц барих хэрэгцээ шаардлага, төслийн үндэслэл, техник, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг танилцуулав.

Даланзадгадын одоогийн ДЦС-ыг 2000 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үед 14 мянган хүнтэй байсан Даланзадгад сумын дулаан, цахилгааны хэрэгцээг энэ станцаар хангахаар тооцсон юм байна. Уг станцыг ашиглах 25 жилийн хугацаа дуусаад 5 жил өнгөрсөн тул техник нь хуучирч, аюулгүй ажиллагааны эрсдэл өндөрссөн ч ажиллуулсаар байгаа аж.

Эдүгээ Даланзадгадын хүн ам өсөн, цахилгаан, дулааны хэрэглээ эрс нэмэгджээ. Ирэх жилүүдэд дэд бүтцийн хангамжийг сайжруулах шаардлага улам нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс шинэ, илүү найдвартай, хүчин чадал өндөртэй ДЦС барих зайлшгүй шаардлага бий болсон гэнэ.

Шинээр барих станц нь 50 МВт-ын хүчин чадалтай, дулаан, цахилгаан хослуулан үйлдвэрлэнэ. Зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулжээ. Уг станцыг 2026 оноос барьж эхэлнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *