“СП Фалконс” клуб Азийн челленж лигт Тайваний багийг хожлоо


Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний урьдчилсан шатны тоглолт өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний “Тайчунг Футуро” багийг хүлээн авч тоглож үндсэн цагт 3:1 харьцаагаар хожлоо. Ингэснээр тэд Азийн челленж лигийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр болов.

Тоглолт эхлээд ердөө 6 минут болж байхад Фалконсоос Риза Авуазоу гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар тоглолтын 88 дахь минутад мөн дахин нэг гоол оруулав. Харин хожлын гоолыг А.Содмөнх оруулснаар “СП Фалконс” “Тайчунг Футуро” багийг өөрийн талбайдаа буулган авлаа.

Эсрэг багт монголын шигшээ баг болон “Дэрэн” клубийн тамирчин Орхоны Мөнх-Оргил легионер тамирчнаар тоглосон. Түүний хувьд Азийн багаас монголынхоо багийн эсрэг тоглосон нь онцлох үйл явдал байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *