Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан гэжээ.
Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Тэгвэл өнөөдөр НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй баг эрлийн ажиллагааг 07:00 цагт эхлүүлжээ. Алга болсон хүүхдийг Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд хайж байна.

