Лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэ “Бишрэлт металл”-д нэгдлээ


Үндэсний дээд лигийн хошой аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт Э.Саруул-Эрдэнэ “Хасын хүлгүүд” багтайгаа байгуулсан гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болоод байсан билээ. Түүнд Үндэсний дээд лигийн 6 багаас санал тавьсан. Тэгвэл тэрээр эцсийн сонголтоо хийж, 2025-2026 оны улиралд “Бишрэлт металл” багаас тоглохоор болжээ.

“Бишрэлт металл” баг энэ талаар “Хайгуул дууслаа. Бид өөрсдийн хүссэн тоглогчоо авч чадлаа. “Металл”-ын бүрэлдэхүүнд хүчтэй хамгаалалт авчрах мэргэн буудагч ирлээ” хэмээгээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *