Н.Түвшинбаяр аварга олимпын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн өдөр тохиож байна


Тэртээ 2008 онд буюу одоогоос 17 жилийн өмнөх наймдугаар сарын 14-ний энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа олимпын аваргатай болсон билээ.

“Бээжин 2008” зуны 29-дүгээр олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жинд Булган аймгийн Сайхан харьяат Найдангийн Түвшинбаяр түрүүлж, Монгол улсын түүхэнд 44 жил хүлээсэн олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирж байсан билээ.

Ийн 2009 оноос хойш наймдугаар сарын 14-ний өдрийг “Жүдочдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Мөн МУГТ Н.Түвшинбаяр “Лондон-2012” зуны 30-дугаар олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм.

Image ref 59865345. Copyright Rex Shutterstock No reproduction without permission. Please see www.rexfeatures.com for more information.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *