Түймэр хил давахаас хамгаалах 29.2 км шороон зурвас гаргажээ


Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь Монгол Улсын хилийн зурваст түймрээс хамгаалах 10 м өргөн 29.2 км шороон зурвас шинээр гаргажээ. Үүний зэрэгцээ 20 м өргөн 160 км, 10 м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байна.

Манай улсын нийт 156.4 сая га газар нутагтай. Үүний 7.9 хувийг буюу 12.4 сая га талбайг ой мод эзэлдэг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *